Сербийн Ерөнхий сайдын ээлжит дуулиан

Хуучирсан мэдээ: 2013.02.05-нд нийтлэгдсэн

Сербийн Ерөнхий сайдын ээлжит дуулиан

Сербийн ерөнхий сайд Ивица Дачичийг тус орны мансууруулах бодисны мафитай холбоотой гэж сэжиглэж эхлэв. Цагдаагийнхан болон тусгай албаныхан түүнийг Дотоод хэргийн яамны тэргүүн байхдаа гэмт хэргийн үйл ажиллагаатай нь таницсан Балканы хойгийн томоохонд тооцогдох наркокартелийн төлөөлөгч нартай уулзсан бичлэгт гарсан гэжээ.  
 
Сербийн засаг захиргаанаас эрэл зарлаад байгаа хар тамхины наймаачин  Дарко Шаричтай холбоотой гэгдэх бизнесмен Родолюб Радуловичтай Дачич уулзаж байсан мэдээлэл гарсны дараа  тус оронд улс төрийн хямрал гарч магадгүй боллоо. Ерөнхий сайд өөрөө Радуловичтай хэд хэдэн удаа уулзаж байснаа хэлээд түүнийг гэмт хэрэгт холбоотойг мэдээгүй байсан гэжээ.

Социалист намын лидер Дачич 2008 оны долдугаар сард ардчилагч нарын Засгийн газарт ороод ерөнхий сайдын орлогч тэргүүн дэд бөгөөд Дотоод хэргийн яамыг толгойлох болжээ. Тэрээр 2012 онд Засгийн газрыг толгойлж, мөн Дотоод хэргийн яамыг давхар хариуцаж байгаа.

Дачич гэмт хэргийн ертөнцтэй холбоотой байсан мэдээллийн дараа эрх баригч эвсэл задраад парламентын ээлжит бус сонгууль явагдах нь тодорхой гэж шинжээчид дүгнэж байна.

Сануулахад, ерөнхий сайдтай холбоотой эхний дуулиан нь хэдхэн хоногийн өмнө гарч, түүнтэй Playboy сэтгүүлийн модель байсан эмэгтэй ярилцлага хийн дотуур хавцасгүйгээ харуулж байв. Ерөнхий сайдын зургийг нууц камераар авсан байлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж