Алдарт Жеймс Бондын сүүлийн цуврал “Skyfall” Их Британийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Evening Standard awards”-ийн шилдэг киногоор шалгарчээ. Тэртээ 1955 оноос одоог хүртэл жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн тус наадамд өнгөрөгч онд нээлтээ хийснээс хойш UK box office-т хит болсоор байгаа адал явдалт Жеймс Бондын 23 дахь цуврал шалгарсан байна. Түүнчлэн “Skyfall” кино “Evening Standard awards”-аас гадна өөрийн улсад зохион байгуулагдсан хоёр ч наадамд оролцон “Шилдэг найруулагч”, “Шилдэг шинэ залуу” жүжигчин шагналуудыг тус киноны уран бүтээлчид хүртжээ.
Харин “Evening Standard awards”-ийн “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр найруулагч Петер Стриклайндын өнгөрөгч оны зургадугаар сард нээлтээ хийсэн “Berberian Sound Studio” бүтээлээрээ жүжигчин Тоби Жонс тодорсон бол “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр Андрей Райсборо шалгарсан аж. Лондон хотын “London Film Museum”-д болсон энэхүү хүндтэй арга хэмжээнд “Шилдэг эрэгтэй жүжигчин” номинаццид нэрт жүжигчин Стифен Манган мөн нэр дэвшсэн бөгөөд инээдмийн киноны төрөлд “Sightseers” бүтээлээрээ Петер Селлерс тус тус шалгарчээ.
Э.АНХТУЯА