![](https://news.mn/wp-content/archive1/tech/photo/2013/2/a6126fb4e6fcae60/ab095d8c9fd59508big.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/tech/photo/2013/2/3a501c19b6f73b4e/78e75652364d0f59big.jpg)
Хамгийн олон хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээ сайт болох фейсбүүкийн сүүлчийн улирлын орлого өнгөрсөн жилийн мөн үеийнхээс даруй 41 хувиар өсч 1.59 тэрбум ам.доллар болжээ.
Тэдний орлого ийнхүү өсөх болсон гол шалтгаан нь мобайл хувилбараар цацсан зар сурталчилгааны орлого өссөнтэй холбоотой аж.
Тус сайтын үүсгэн байгуулагч, CEO Марк Зукерберг “Бид өнгөрсөн жилийн хугацаанд мабайл хувилбар дээрээ түлхүү анхаарч ажилласан. Гар утаснаасаа холбогдож буй хэрэглэгчдийн тоо ч эрс өссөн. Бид цаашид мобайл хувилбараа хэрэглэхэд илүү хялбар, олон давуу талтай болгоход анхаарч ажиллах болно” хэмээн мэдэгджээ.
Т.ТҮВШИН