Нетаньяху бүх намуудыг Засгийн газартаа урив

Хуучирсан мэдээ: 2013.02.05-нд нийтлэгдсэн

Нетаньяху бүх намуудыг Засгийн газартаа урив

Израилийн Ерөнхий сайд шинэ Засгийн газрын нэн тэргүүний зорилтуудыг танилцуулав. Үүнд хамгийн түрүүнд Иран улсыг цөмийн зэвсэггүй гэх статустай болгоно гэжээ.

Ерөнхий сайд Биньямин Нетаньяху парламентад төлөөлөлтэй бүх намуудыг “Үндэсний эв нэгдлийн Засгийн газар”-таа орохыг  уриалаад, Ираныг цөмийн аюулгүй болгох асуудлыг шинэ Засгийн газрын үндсэн зорилт хэмээн мэдэгдэв. 

Нетаньяху өнгөрсөн бямба гаригт Ерөнхийлөгч Шимон Пересээс шинэ Засгийн газрыг байгуулан толгойлох мандатыг авсан юм. Шинэ  Засгийн газар ажиллаж эхлэхэд 120 депутатуудын  61 хүний дэмжлэгийг авсан байх учиртай. Нетаньяхугийн барууны "Ликуд-Бейтену" блок нэгдүгээр сарын сонгуульд ялсан ч Кнессетэд дөнгөж 31 суудалтай байна. Тиймээс түүнд шинэ Засгийн газраа бүрдүүлэхэд сайд нарын суудлаар бусад намуудтай эвсэлдэн улс төрийн хандлагаа дэмжүүлэх ёстой болж байна. 

"Бодит байдал бойкотлох байр суурийг үлдээсэнгүй… Би нийгмийн бүх сегментад, бүх намуудад, намайг ерөнхий сайд болохыг дэмжээгүй бүгдэд хандан  хариуцлагатай үндэсний эв нэгдлийн Засгийн газарт нэгдэхийг уриалж байна” гэж Нетаньяху хэлэв.

Нетаньяхугийн үед палестинчуудтай энхийн яриа хэлцэл зогссон, шинэ сууринууд газар авсан билээ. Гэсэн ч тэрээр Палестины автономийн тэргүүнд хандан хоёр жилийн өмнө зогссон энхийн яриа хэлцлээ сэргээх санал дэвшүүллээ. Дотоодын салбарт тэрээр эдийн засгаа бэхжүүлж “төрийн үүрэг харицлагын ачааг иргэд болон шашны бүлэглэлүүдэд тэнцүү хуваарилна” гэжээ.

 
Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж