Хосууд шинэ хүнээ хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2013.02.05-нд нийтлэгдсэн

Хосууд шинэ хүнээ хүлээж байна

Нэгэн үе залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж явсан, рок попын дунд үеийн төлөөлөгч дуучин Р.Номин урлагийн амьдралаасаа хөндийрөөд удсан билээ. Уран бүтээлээсээ хөндийрч бизнес эрхлэх болсон түүнийг сайхан хувцасладаг, мэдрэмжтэй, тачаангуй эмэгтэй гэж ярьцгаадаг. Ийнхүү бизнесийн салбартаа чамлахааргүй амжилттай яваа дуучин бүсгүй тун удахгүй хуримаа хийх гэнэ. Тэрбээр Христийн шашинтай нөхөртэй болж байгаа бөгөөд хуримаа жинхэнэ Христийн ёс журмаар хийхээр төлөвлөөд байгаа.  Үүнийг сонссон фенүүд нь "Сүүлийн үед манай урлаг, соёлынхон хүртэл Христэд итгэх болжээ. Гэхдээ яахав дээ, Монгол хүнтэй хуримлаж байгаа нь сайшаалтай. Христэд итгэгч Солонгос, Өвөрмонгол биш байгаа нь яамай даа" гэлцэх болжээ. Ямартай анхны амьдралдаа цэг тавьж, 2 дах хайраа олсон бүсгүй Жасмин охиноо дүүтэй болгох гэж байгаа аж. Хосууд хамтдаа тоглолт үзэж яваад манай папарацчны дуранд өртсөн энэ. Ингээд тун удахгүй шинэ хүнээ хүлээж авахаар зэхэж байгаа юм байна.Христч хосууддаа аз жаргал хүсье.

Эх сурвалж: www.GRANDNEWS.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж