Францын цэргүүд Тимбуктуг орхино

Хуучирсан мэдээ: 2013.02.05-нд нийтлэгдсэн

Францын цэргүүд Тимбуктуг орхино

Одоогоор Мали улсын Тимбукту хотноо лалын хэт даврагсдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж, тус бүс нутагт хяналтаа тогтоогоод буй Францын цэргийн хүчнийхэн тус улсын хойд хэсэгт орших зарим мужуудын нефтийн агуулах болоод цөлд бүгсэн зэвсэг босогчдын зүг агаараас цохилт өгөх зэрэг ээлжит ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Ингэснээр Малигийн нутгийн хойд хэсгийг хяналтдаа авахаар төлөвлөж буй Франц болон Малигийн хамтарсан цэргүүд лалын хэт даврагсдын хүчийг сулруулж, цаашлаад Сахар дахь олон улсын терроризмтай тэмцэх боломж бүрдэж байгаа юм. Албаныхны мэдээлснээр Францын арми энэ сарын 7 хүртэл Тимбукту хотод цэргийн хүчээ төвлөрүүлэх юм байна.

Францын цэргүүд Тимбукту хотод өөрсдийн хяналтаа тогтоосны дараа Малигийн хойд хэсэг дэх Гао хот дахь хүчээ сулруулахгүй байхын зэрэгцээ хойд хэсгийн Кидал болон Тессалит мужуудыг ийнхүү өөрсдийн хяналтдаа авахаар төлөвлөж байгаа аж. Тимбукту хотыг хэт даврагсдаас чөлөөлөх  ажиллагаанд оролцсон  600 албан хаагч бүхий цэргийн хүч дээрх бүс нутгуудад үргэлжлүүлэн ажиллагаагаа явуулах аж.  

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж