Голомт банк Хөлбөмбөгийн ДАШТ үзэх харилцагчидаа тодрууллаа | News.MN

Голомт банк Хөлбөмбөгийн ДАШТ үзэх харилцагчидаа тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Голомт банк Хөлбөмбөгийн ДАШТ үзэх харилцагчидаа тодрууллаа

Монгол улсын картын төлбөр тооцооны 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэж буй Голомт банк дэлхийд тэргүүлэгч VISA international байгууллагатай хамтран Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад болох Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэх алтан боломжийг нийт 10 харилцагчидаа олгож байна.
2010 оны 5 сарын 3-наас 20-ны хооронд зарласан “Сугалаат аян”-ны азтанууд өнгөрөгч Бямба гарагт тодорчээ. Харин өнөөдөр Голомт банк аз нь алгандаа багтсан карт эзэмшигчиддээ батламжийг нь гардууллаа. Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй Хөлбөмбөгийн ДАШТ-ийг  ӨАБНУ-д очиж үзэх азтануудыг сугалаат аяны хугацаанд олон улсын карт болон Нандин picture карт шинээр  худалдан авсан, мөн аяны хугацаанд картаараа хийсэн гүйлгээний нийт дүн 50 мянган төгрөгөөс дээш болсон нийт харилцагчдынхаа дундаас тодруулжээ.
Спортыг тууштай дэмжигч Голомт банк азтан шалгаруулах, харилцагч байгууллагуудынхаа дунд спортын тэмцээн уралдаан зохион байгуулах, шилдэг карт эзэмшигчдийг тодруулах зэргээр хөлбөмбөгийн фанатуудтай мөр зэрэгцэн зогсож хайрлан хүндэлдэг тамирчнаа уухайлан дэмжих  харилцагчидаа ийнхүү тодруулж дууслаа. Дашрамд дурьдахад 2008 оны Бээжингийн олимпийн үеэр тус банк нийт 20 азтай харилцагчиддаа олимпийн наадам үзэх боломжийг олгож байсан байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж