Шинэ Азиа групп хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж 100МВт-ийн ДЦС барина

Шинэ Азиа Групп нь ДЦС-ын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 5-р сар гэхэд бүрэн эхэлж, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн техник технологи бүхий жишиг ДЦС-ыг 18 сарын дотор барих юм.
Мөн тус групп нь ДЦС-аа түшиглэн орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажлын байр шинээр бий болгох мах сүү, арьс шир боловсруулах зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэкспортлоххэд хэдэн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа Завхан аймгийн удирдлагуудад танилцуулсан ба энэ үеэр цас зудтай нүүр тулан тэмцэж байгаа нутгийн ард түмэнд байгалийн бэрхшээлийг хохирол багатай давахад зориулж 20 сая төгрөгийн мөнгөн тусламжийг гардууллаа.