British Airways-ийн нисэгчид ажил хаялтаа эхлүүллээ | News.MN

British Airways-ийн нисэгчид ажил хаялтаа эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

British Airways-ийн нисэгчид ажил хаялтаа эхлүүллээ

“British Airways” компанийн ажилчид ажлын байр, цалингийн талаарх эсэргүүцлээ илэрхийлэн тав хоногийн ажил хаялт эхлүүллээ. Тус компанийн ажилчдын “Unite” үйлдвэрчний эвлэл гуравдугаар сард дараалсан ажил хаялтууд хийж байсан юм. Гуравдугаар сард ажил хаялтад оролцсон ажилчдын хөнгөлөлтүүдийг хүчингүй болгож, зарим ажилтныг ажлаас нь халсан нь ийнхүү компанийн удирдлага, үйлдвэрчний эвлэл хоёрын хоорондын зөрчлийг хурцатгасан байна.
Ажил хаялтын үеэр ажил хаялтад оролцоогүй ажилтнуудынхаа тусламжтайгаар алсын зайн нислэгүүдийнхээ 60 гаруй хувийг хийх болно гэж компани мэдэгдээд байна. Энэ ажил хаялт нь нийт 20 хоног тус бүртээ тав хоногоор үргэлжлэх дөрвөн удаагын цуврал ажил хаялтын эхнийх нь гэж “Unite” үйлдвэрчний эвлэл мэдэгдсэн байна.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.mixx.mn 2010-05-24 202.72.247.222

wwwmixxmn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж