МАХН-ын Удирдах зөвлөл хуралдана гэжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

МАХН-ын Удирдах зөвлөл хуралдана гэжээ

Өнөөдөр МАХН-ын удирдах зөвлөл хуралдахаар зарлажээ. Түүгээр зарим гишүүндээ сахилгын арга хэмжээ авахаар болсон аж. Ажлаа цалгардуулж хэрүүл маргааны бай болгосон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга н.Сайханбаярт арга хэмжээ авч, бүр намаас хөөх хүртэл асуудал ярьж магадгүй сурагтай байна.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх намын сахилгын арга хэмжээг чангатгаж, ажлаа хийдэггүй, намын нэр хүндийг унагасан нөхдөд шийтгэл оноож байх, энэ тухай асуудлыг намын бага хурлаар ярилцах гэж байгаа талаар гуравдугаар сарын 1-нд мэдэгдэж байсан юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж