Найзууд яагаад найз залууд дургүй байдаг вэ ? | News.MN

Найзууд яагаад найз залууд дургүй байдаг вэ ?

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Найзууд яагаад найз залууд дургүй байдаг вэ ?

Хайр дурлал сохор гэдгийг хүн болгон мэддэг. Сонгосон хүндээ итгэлтэй байсан ч найзуудад чинь таалагдахгүй зүйл заавал байдаг. Тэдэнд хэр баргын хүн таалагдаггүй болохоор тэр үү,  эсвэл найз залуу чинь тийм сэтгэл татам хүн биш юм болов уу?  Бид танд найзууд чинь яагаад хайртай хүнд чинь дургүй байдгийн шалтгааныг дэлгэж байна. Шүүмжлэлийг хүлээж авах эсэх нь таны дур шүү дээ.

1. Тэр тэднийг шүүмжилдэг. Та түүний эелдэг  егөөдлийг анзаарахгүй өнгөрөөж  мэдэх ч тэд бол тэгэхгүй. Дараагийн удаа тэдэнтэй хамт гарахдаа үүнийг сайн ажиглаарай.  Гэвч үүнээс ч дор зүйл бол бүсгүйчүүдтэй сээтэгнэж харьцдаг  найз залуу. Тэр таны ч найзуудын чинь ч тэвчээрийг барж мэднэ.  

2. Тэр найзуудад чинь хуучин найз залууг чинь санагдуулдаг. Дурсан санахын муу тал нь юу гээч. Тэд үүнийг нүүрэн дээр чинь шууд хэлэхгүй ч дотроо бодох болно. “Дахиад л нөгөө залуу.” Тэднээс асуухад болохгүй зүйл юу байна.  Та нарын хэнийг нь ч гомдоохгүй шүү дээ.  
3. Тэр чамд тохирох хүн биш. Та таван тамирчинтай болзсоны эцэст хөгжимчин дагуулаад ирвэл тэд гайхах нь мэдээж. Ийм тохиолдолд хэдий хачин этгээд  байсан ч тэд найрсгаар хүлээн авч таны сонголтонд ахиц гарч байгааг үнэлэх болно.  
4.  Тэр хэтэрхий их хичээдэг. Тэр онигоо их ярьдаг.  Түүний үг яриа яг л уран илтгэгчийнх шиг сонсогдоно. Тэр бас онгироо сагсуу. Хэрэв тэр таны хэд хэдэн найзтай ингэж харьцвал түүнийг тэр даруй болиул.
5. Тэр сэтгэл гаргадаггүй. Тэр найзуудын чинь нэрийг санадаггүй. Тэр өөртэй чинь зөвхөн оронд орсон хойноо л ярьдаг бусад үед  уйтгарлаж суудаг. Найзуудад чинь энэ  мэдээж  огт таалагдахгүй.
6. Тэд түүний чадавхийн талаар асуудаг.  Найз залуугаа өрөвч сэтгэлтэй дэгжин эр гэж бодож явах үед н айзууд чинь огт өөр бодолтой байж мэднэ. Тиймээс тэдэнд түүний гадаад төрхийн талаар элдэв цуу тараах боломж олгож болохгүй.  Мөн түүнийг гэй гэж ойлгуулахгүйн тулд өөрсдийн дунд болсон зүйлээ дэлгэх хэрэггүй.
 
7. Тэд өөрийг чинь түүнд гоёдоно гэж боддог.  Найзууд чинь та хоёрыг таарч тохирох  мөн өөрийг чинь ашиглаж байгаа эсэхэд санаа зовох нь зүйн хэрэг.  Хэрэв та магистр зэрэгтэй, боломжын цалинтай байгаад тэр ээжтэйгээ амьдардаг, зорилгогүй  зохиолч бол  яаралтай шийдвэр гаргахгүй бол болохгүй.  Ийм хүнтэй хэр удаан хамт байж чадахаа  өөрөөсөө асуу.

8. Тэр тэдэн шиг хүмүүсийн нэг биш. Эцсийн эцэст тэр найзуудад чинь биш өөрт чинь дурласан гэдгийг сана. Түүний ээжид таалагддагүй байсан ч хамаагүй тэр өөрт чинь тохирох хүн ч юм билүү. Цаг хугацаа л энэ бүхнийг харуулна.  

Бэлтгэсэн Н.Энх

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sara 2010-05-24 217.210.61.124

ha ha unen l yum

Avatar

Зочин 2010-05-24 76.218.75.184

unen bnaa

Avatar

Хнн 2010-05-24 119.40.102.41

зарим нь үнэн юм байноо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж