Хятад валютын шинэтгэл хийхээр амлалаа

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Хятад валютын шинэтгэл хийхээр амлалаа

АНУ-тай өндөр төвшинд хийж байгаа яриа хэлэлцээнийхээ үеэр Хятад валютын шинэ бодлого хэрэгжүүлэхээ амлалаа. Уулзалтын эхэнд Хятадын ерөнхийлөгч Ху Жинтао Хятад улс валютын ханшнийхаа бодлогыг алгуурхнаар эргэн харах гэж байгааг мэдэгдсэн байна. Хятадын валютын бодлого АНУ-ын экспортлогчдод сөрөг нөлөө үзүүлж байна гэж АНУ үзэж байгаа юм. Уулзалтын үеэр Хойд Солонгосын асуудлыг мөн хэлэлцсэн байна. Хэдийгээр Хойд Солонгос гэж яг нэр цохоогүй ч “олон улсын халуун цэгүүдийн” асуудлын талаар ярилцах хэрэгтэй байгаа талаар Ху Жинтао ерөнхийлөгч ярьсан.

Уулзалтанд АНУ-ын талаас Сангийн департаментийн төрийн нарийн бичгийн дарга Тимоти Гейтнер болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон төлөөлөгчдийн тэргүүлж оролцож байгаа юм. Валютын талаар Хятадын ерөнхийлөгчийн хэлсэн үгний хариуд ноён Гейтнер “Хятадын ерөнхийлөгч валютын ханшны асуудлыг хэрэгжүүлэх гэж байгаа шинэ бодлогынхоо нэг хэсэг болгож авч үзэж байгааг бид сайшааж байна” гэжээ.

Хятадын юань 2008 оноос хойш АНУ-ын доллартай хатуу ханшаар уялдаатай байгаа юм. Зарим судлаачид юаны ханш одоогийн байдлаар зах зээлийн ханшнаас бараг 40 орчим хувиар доогуур үнэлэгдээд байна гэж үзэж байгаа юм.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж