
Дээрхи арга хэмжээний хүрээнд хоригдогсдын хөдөлмөрийн хөлснөөс нийт 570 мянган төгрөг цугларсаныг ангийн нийгмийн ажлын албаны төлөөлөл энэ сарын нэгэнд Б.Эрдэнэцэцэг охин болон түүний ээжид хүргэж өгсөн бөгөөд энэхүү тусламжийн хамт хүмүүжигч ах нарынх нь хурдан эдгэх ерөөл тавьсан ил захидлыг мөн гардуулж өгчээ.
Б.Эрдэнэцэцэг охин өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн тодорхой бус оношоор эмнэлэг дамжин явсаар биеийн байдал хүндэрч, өнөөдрийн байдлаар 150 хоног гаруй шаналж, хэд хэдэн удаагийн хагалгаанд орсон, улмаар эмчилгээ үргэлжилхэд эдийн засгийн тусламж шаардлагатай байгаа талаар хэвлэл мэдээлллийн хэрэгсэлээр дамжуулж байгаа билээ.
Д.ЖАРГАЛ