Ааруулд замаск хольсон гэх гомдол ирээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Ааруулд замаск хольсон гэх гомдол ирээгүй гэв

Сар шинийн баяр ойртох тусам идээ цагааны үнэ нэмэгддэг. Одоогийн байдлаар хорхой ааруул 8-10 мянган төгрөг, шар тос 12 мянган төгрөг, тогооны өрөм 8-9 мянган төгрөгийн үнэтэй байна. Ааруулыг арвижуулж бас тод цагаан өнгөтэй болгохын тулд гурил хольдог тухай ам яриа олон жилийн турш ярьж байгаа ч мэргэжлийн хүмүүс олж тогтоосон нь үгүй. Гэтэл сүүлийн үед хорхой ааруулыг хурдан хатаахын тулд барилгын материал болох замаск хольдог гэсэн таагүй мэдээ цацагдах боллоо. Тиймээс бид энэ талаар мэргэжлийн хяналтын байгууллагаас тодруулахад:

-Одоогоор бидэнд ийм мэдээлэл ирээгүй байна. Гурил хольсон гэх мэдээлэл ирдэг ч иргэд хаанаас авсан нь мэдэгдэхгүй явуулын худалдааны ааруул барин ирдгээс гwрил хольсон үйлдвэрлэгчийг тогтоож амждаггүй. Тиймээс иргэд чанарын баталгаагүй хүнс худалдан авахаас татгалзах хэрэгтэй гэлээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж