Засгийн газраас Төрийн өмчийн хорооны даргаар н.Цогтбаатарыг томилжээ. Түүнийг өнгөрсөн бямба гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн, томилсон юм байна. Харин н.Цогтбаатар нь өнөөдөр Төрийн өмчийн хороонд очиж ажлаа хүлээн авчээ.
Төрийн өмчийн хорооны даргаар өмнө нь Ц.Нанзаддорж ажиллаж байв. Гэвч “Монголын төмөр зам” компанийн захирал М.Энхсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа Ерөнхий сайдад мэдэгдэж зөвшилцөөгүй гэсэн үндэслэлээр огцруулсан юм.
Г.ДАРЬ