Бразилийн Рио-де-Жанейро хотын захад орших “Vicente Piragibe” шоронгоос 27 хоригдол ус дамжуулах хоолойгоор дамжин оргосон байна. Шоронгийн албаныхны мэдээлснээр цагдаа нар одоогийн байдлаар оргосон дөрвөн хоригдлыг буцаан баривчлаад байгаа аж. Түүнчлэн цагдаа нар шоронгийн ус дамжуулах хоолойны бүх гарцыг бүрэн хяналтдаа авсан тул хараахан хоолойноос гарч чадаагүй байгаа үлдсэн хоригдлыг баривчлах нь цаг хугацааны асуудал гэж мэдэгджээ. Мөн шоронгийн албаныхан Рио-де-Жанейро хотын шоронгоос оргоод дахин баривчлагдсан дөрвөн хоригдлыг өөр шорон руу шилжүүлэх арга хэмжээ авсан байна.
Рио-де-Жанейрод орших “Vicente Piragibe” шоронд ойролцоогоор 1700 хүн яд эдэлж байгаа бөгөөд шоронгийн харгалзагч хүрэлцээгүйн улмаас зарим өдөр 10-хан харгалзагч, хамгаалагч ажилладаг нь хоригдлуудад оргох завшааныг олгосон гэнэ.
ВВС-ийн мэдээлснээр Бразилийн шоронгууд байдаг нийтлэг гол хүндрэлтэй асуудал нь шоронгийн хоригдлын тоо хүчин чадлаас хэтэрсэн байдгийн дээр харгалзагч, хамгаалагчийн хүрэлцээ хангалтгүй байдаг аж.
Б.АНХТУЯА