М.Батчимэг гишүүнийг “унагана”

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

М.Батчимэг гишүүнийг “унагана”

МАН-ын гишүүд бүлэггүй хэмээн багагүй хугацаанд гомдоллож байсан. Удаан хугацааны гомдлын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр бүлэгтэй болж, одоо л нэг санаа нь амарсан байх гэж бодож байтал үгүй бололтой.

Тэд УИХ-д Ёс зүйн дэд хороог удирдахаар зориг шулуудсан бололтой. Энэ хороог УИХ-ын гишүүн М.Батчимэг удирддаг. Өнгөрсөн долоо хоногт тус хороо анхны хуралдаанаа хийж, дүрмээ шинээр батлах гээд завгүй яваа М.Батчимэг гишүүний үүрэгт ажлыг МАН-ын гишүүдээс хэн нэг нь авах гэнэ. Үүнийг МАН-ыхан “Бид олонхи байхдаа  Ёс зүйн хороогоо цөөнхөөрөө удирдуулдаг байсан. Хуульд ийм заалт байхгүй ч гэсэн бид цөөнхдөө боломж олгож явсан учраас одоо бид Ёс зүйн хороог удирдах ёстой, энэ шаардлагаа ч УИХ-ыд танилцуулна” гэлээ. Энэ долоо хоног хуралдаад дуусах намрын чуулганы хуралдаанаар МАН-ыхан Ёс зүйн дэд хороог “авч” чадах эсэх нь тодорхойгүй байгаа ч М.Батчимэг гишүүний байр суурийг “булаах” талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцээд, тохирчихсон гэж МАН-ын бүлгийн дарга хэллээ.  Харин хэн Ёс зүйн дэд хороог хэн удирдах нь тодорхойгүй байна.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж