Калифорнийн өмнөд зүгт орших “Big Bear” нэртэй цанын баазын ойролцоох уулын замд автобус том оврын ачааны машин болон суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас найман хүн амиа алдаж, 12 хүн шархаджээ. Осол Лос-Анжелос хотоос баруун тийш 128 километрийн зайтай орших Сан Бернардино хэмээх дархан цаазат ойн ойролцоо орон нутгийн цагаар 18.30 цагт гарсан байна. Аврах багийнхан ойролцоогоор хоёр цагийн дотор осолдсон автобуснаас зорчигчдыг гаргаж, аюулгүй байдлыг хангасан аж.
Гэмтсэн 27 хүнийг одоогоор ойролцоох эмнэлэгт хүргээд байгаа бөгөөд тэдний зургаагийн биеийн байдал маш хүнд байгаа тухай эмч нар мэдэгджээ. Калифорнийн Авто замын эргүүл хамгаалалтын газрын хэвлэлийн төлөөлөгч Марио Лопез дээрх хэргийн талаар албан ёсны мэдэгдэл өгөхдөө ослын шалтгаан хараахан тодорхой болоогүй байгаа ч автобусны тоормосонд асуудал гарсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа гэжээ. Осол гарах үед зоригчдын зарим нь автобуснаас шидэгдэж, зарим автобусанд дарагдсан байдалтай байсан тухай аврах албаныхан мэдэгдсэн байна.
Э.АНХТУЯА