МАН-ынхан намаасаа “урвасан” УИХ-ын гишүүн Д.Арвиныг Үндсэн хуулийн цэцэд хандан эргүүлэн татах хүсэлт гаргасан билээ. Энэ асуудлыг ҮХЦ хүлээн авч үзээд Д.Арвинг Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй гэж үзэв. Гэтэл МИАТ-ийн асуудалд орооцолдоод байгаа ТӨХ-ны экс дарга Д.Сугар ҮХЦ-ийн гишүүний хувьд намынхантайгаа хуйвалдаж, Д.Арвинг эгүүлэн татах тал дээр чамгүй мэрийсэн авч олонхийн саналаар түүний буруугүй болохыг тогтоожээ.
Д.Арвин гишүүн намаасаа гарч, АН-д орсон хэдий ч хүн гүтгэсэн хэргээр хоригдож байсан МАН-ын мэдээлэл харилцааны газрын дарга Б.Цогтгэрэлийг өөрийнх нь тавьсан хүсэлтийн дагуу “Ганц худаг”-аас гаргах асуудлыг УИХ-ын дарга З.Энхболдтой зөвшилцөн ойлгуулж, улмаар хохирогчид хэлүүлснээр эвлэрлийн гэрээ байгуулж, батлан даалтад гаргажээ.
Хэдийгээр намдаа гомдсон ч залуу хүний гаргасан алдааг уучлах хэрэгтэй гэж тэрээр үзэж байна. Ийнхүү хүнлэг сэтгэл гаргасан Д.Арвин гишүүнийг намаас илүү хүнийг эрхэмд үздэг болохыг нь энэхүү жишээ тодхон харуулна.
Эх сурвалж: www.wikimon.mn