Супер лигийн шинэ багууд анхны тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Супер лигийн шинэ багууд анхны тоглолтоо хийнэ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулж буй Үндэсний супер лигийн нэгдүгээр тойргийн ээлжит тоглолтууд өнөөдөр 18.00 цагаас Спортын төв ордны А зааланд үргэлжлэн явагдана.

Хоёр тоглолт дараалан хожоод байгаа хүчирхэг бүрэлдэхүүнтэй, залуу баг “SBL” болон “Танан гарьд” багийн хооронд эхний тоглолт өрнөнө. “Гарьдууд” багийн хувьд Монгол Улсын шигшээ багийн тоглогчид болох О.Ууганбаяр Г.Ихбаяр, Б.Мөнхболд, Ц.Азбаяр, М.Отгонмөнх тэргүүтэй шилдгүүдийг эгнээндээ элсүүлсэн хэдий ч “Харцага”, “Баянзүрх Буллс” багуудад дараалан хоёр хожигдоод байгаа юм. Харин “SBL” баг “Харцага”, “TLG 13” багуудыг хожоод байна. Дашрамд дурдахад, энэ удаад “SBL” багийн эсрэг “Гарьдууд” багийн Америк легионер Фредрик Вудс анхны тоглолтоо хийх юм.

Харин хоёр дахь тоглолт шинэхэн бүрэлдэхүүнтэй хоёр багийн хооронд болно. Тодруулбал, “Эхлэл МБМ” болон “Эрдэнэдрийлинг Ригс” багууд өрсөлдөх юм. “Эхлэл” багийн хувьд шигшээ багийн Ц.Мэргэн, А.Од, Н.Даваажав тэргүүтэй шилдгүүдийг эгнээндээ нэгтгээд байгаа бол “Ригс” багаас Ш.Сэдбазар, Н.Золжаргал, С.Өрнүүнбилэг, Б.Батжавхлан нар анхны тоглолтоо хийх юм.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж