Төрийн соёрхолт дуучин Д.Болд өнөөдөр “Blue Sky”-ын "Сrystal hall"-д өвөрмөц хэвлэлийн бага хурал хийн “Монгол поп 2” цомгоо танилцуулсан. Тэрээр ирсэн хэвлэл мэдээллийнхэнд “Монгол поп 2” цомгийн хамт мэндэлсэн хуанлийэ зургуудыг сонирхуулав. Д.Болд хэвлэлийн бага хурал дээрээ “Монгол поп 2” цомогт хамтран ажилласан уран бүтээлчдийг танилцуулсан бөгөөд тэдгээр гэрэл зургуудыг David Ganba буюу гэрэл зурагчин Дашка авчээ. Гэрэл зурагчин Дашка, дуучин Болд нар эртний хамтрагчид юм. Тэрээр анх дуучин Д.Болдын “Хайрын хүч” цомог дээр хамтран ажиллаж байсан бөгөөд “B” продакшн, бие даасан цомгуудынх нь гэрэл зургууд дээр ажилласан гээд чамгүй олон жил нөхөрлөж буй дотны андууд аж. Мөн тэрээр “Монгол поп”, “Монгол поп 2” гээд сүүлийн үеийн уран бүтээлд нь ч хамгийн ойрхон ажиллажээ.
Түүний авсан “Монгол поп 2” цомгийн гэрэл зургуудыг сонирхуулъя.
Г.ДАША