Иран энэ сарын 25-нд Казахстан улсад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн таван орон, АНУ болон Герман зэрэг улсуудтай цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээрийн ширээнд суухаар болжээ. Энэ тухай Ираны Гадаад хэргийн сайд Али Акбар Салехи Германы Мюнхен хотод болсон Аюулгүйн зөвлөлийн 49 дэх удаагийн чуулга уулзалтын сүүлчийн өдрийн хуралдаан дээр хэлсэн үгэндээ мэдэгдсэн байна. Али Акбар Салехи “Иран цөмийн хөтөлбөрөөр хэлэлцээр хийхэд бэлэн байна. Гэхдээ энэ удаад аль аль тал нь цаанаа өөр санаа өвөртлөлгүй, шударгаар асуудлыг шийдэх хэрэгтэй” хэмээн ярьсан байна. Түүнийг ийн мэдэгдэхээс өмнөх өдөр нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Байден чуулга уулзалтад хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Барак Обама Ирак улстай цөмийн хөтөлбөрийн асуудлаар шууд хэлэлцээр хийх хүсэлтэй байгааг онцлон мэдэгдсэн аж.
Иран улс өнгөрсөн онд уран баяжуулах үйлдвэрлэлээ эрчимжүүлснээр АНУ, Европын холбоо болон сөргөлдөгч Израиль зэрэг орнуудын зүгээс тус улсыг цөмийн зэвсэг үйлдвэрлэхээр бэлтгэж байна хэмээн хардаж, тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ аваад буй билээ. Түүнчлэн Иран уран баяжуулах үйлдвэрлэлээ цэвэр энхийн зориулалттай гэдгийг удаа дараа мэдэгдсэн ч АНУ болон их гүрнүүд тус улсыг уран баяжуулах үйлдвэрүүдээ хаахыг шаардаж байгаа аж.
Б.АНХТУЯА