-МҮАН-ын бүгд хурал хэзээ хуралдах вэ?
-Би ОХУ-д томилолтоор явж байгаад өнгөрсөн баасан гаригт ирсэн. Намынхаа гишүүдийн заримтай уулзаж амжаагүй байна. Ойрын үед бид ярилцана. Ер нь уламжлалт маягаар бол манай нам жил бүрийн сар шинийн дараа буюу шинийн наймны үеэр Бүгд хурлаа хийдэг. Үүгээрээ өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийнхээ асуудлуудыг ярьдаг. Цагаан сарын өмнө хурлаа хийж амжих эсэхийг би сайн мэдэхгүй байна. Намын даргатайгаа өнөөдөр уулзаж ярилцана. Тэгэхээр цагаан сарын өмнө юм уу хойно манай намын Бүгд хурал хуралдах байх.
-Бүгд хурал дээр М.Энхсайхан даргын асуудал яригдах байх. МҮАН Засгийн газраас гарах талаар ч яригдах байх?
-Бүгд хурлаас өмнө намын Удирдах зөвлөл хуралдана. Удирдах зөвлөлөөр Бүгд хурлаар ямар асуудал хэлэлцэх вэ гэдгийг ярьж тохирно. Дашрамд хэлэхэд, М.Энхсайхан гэдэг хүнийг бид ажилд оруулсан юм биш. М.Энхсайхан бол МҮАН-ын даргын хувьд шинэчлэлийн Засгийн газрын тодорхой албан тушаалд нам хоорондын харьцааны явцад томилогдсон хүн. Түүнээс биш ажилд орчихоод, ажлаасаа гарчихаад гомдоллоод байгаа хүн биш. Бүгд хурал дээр гишүүд энэ асуудлаар асуулт асууж таарна бид хариулт өгч таарна.