Дэлхийн загварын ертөнцийн нөлөө бүхий эрхэм Карл Лагерфилд АНУ-ын төрийн тэргүүний албанд улиран сонгогдсон Ерөнхийлөгч Барак Обамагийн үсний засалтыг “яг л телевизийн мэдээний хөтлөгч шиг” хэмээн шүүмжилжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Францын алдартай “Le Petit Journal” телевизийн шоунд оролцох үеэрээ Америкийн тэргүүн хатагтай Мишель Обамагийн үсний засалтыг сайшаан магтсан ч Ерөнхийлөгчийн үсний засалт өөрт нь огт зохиогүй хэмээсэн гэнэ.
Германы дизайнер ярилцлагынхаа үеэр “Би АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг хүндэлж, биширдэг. Гэхдээ түүнийг өмнөх үсний засалтаа яагаад өөрчилснийг огт ойлгохгүй байна. Тэр одоо яг л телевизийн мэдээ уншдаг хөтлөгч шиг, өөрт нь огтхон ч зохиогүй үсний засалттай байгаа нь ил байна шүү дээ. Иймд нүүрнийхээ төрхөнд тохирсон үсний засалтыг сонгох хэрэгтэй” гэжээ.
Э.АНХТУЯА