Харумафүжи: Би амжилтаараа багшийнхаа өмнө гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Харумафүжи: Би амжилтаараа багшийнхаа өмнө гарлаа

Мэргэжлийн сумогийн Хацу башёд нэг ч уналгүй босоо түрүүлсэн ёкозүна
Харумафүжи  сэтгүүлчидтэй уулзаж ярилцахдаа ёкозүна Асахифүжи нэртэй
барилдсан байсан дэвжээнийхээ багшийн амжилтыг давж гарсандаа баяртай
байгаагаа илэрхийлсэн байна.

“Арваннэгдүгээр сарын башёд ердөө есхөн ялалт авсны дараагаар намайг
их хүчтэй шүүмжилсэн. Энэ шүүмжлэлийн ачаар би илүү шаргуу хөдөлмөрлөж,
бэлтгэл их сайн базаасан. Энэ бэлтгэл намайг нэгдүгээр сарын башёд
түрүүлэхэд их дэм өгсөн. Одоо би Японы Эзэн хааны цомыг таван удаа
хүртээл байна. Энэ нь миний багш Исэгахама ояката /ёкозүна Асахифүжи
нэртэй барилдаж байсан/-гийн дөрөв түрүүлсэн амжилтыг давсан явдал
болсон. Багш миний өмнөөс их баярлаж, Эзэн хааны цомыг тав хүртээд
зогсохгүй, энэ бол зөвхөн эхлэх гэж надад урам хайрласан. Тийм байгаасай
гэж би ч хүсч байна” хэмээн Харумафүжи өгүүлжээ.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.new.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж