АНУ, БНСУ тэнгисийн цэргийн сургуулилт эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

АНУ, БНСУ тэнгисийн цэргийн сургуулилт эхлүүлжээ

НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ чангатгасантай холбоотойгоор тус улсын зүгээс эсэргүүцлээ илэрхийлэн, АНУ болоод Өмнөд Солонгосын эсрэг удаа дараа заналхийлж, цөмийн хөтөлбөрөө эрчимжүүлэхээ мэдэгдээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Америк болон Өмнөд Солонгос улсууд гурван өдрийн хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт эхлүүлсэн байна. Хоёр орны хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт Солонгосын хойгийн зүүн эрэгт шумбагч онгоц илрүүлэх дадлага хийх, гал нээх зэргээр үргэлжилж  байгаа аж.
Харин Хойд Солонгосын зүгээс хоёр гол сөргөлдөгч орнууд нь тэнгисийн цэргийн сургуулилт эхлүүлсэн нь дайнд өдөөн хатгасан үйлдэл хэмээн буруутгажээ. Түүнчлэн олон улсын шинжээчдийн зүгээс ч Америк болон Өмнөд Солонгосын энэхүү үйлдлийг шүүмжилж, сүүлийн үед хурцдаад буй зөрчлийг улам нэмэгдүүлнэ хэмээн санаа зовниж байгаа аж. Харин хоёр орны хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилтын Өмнөд Солонгосын багийн дарга Жун Сын-Жо мэдэгдэхдээ энэхүү үйлдлээрээ Америк  Сан-Франциско хотод байрлах тус улсын тэнгисийн цэргийн арми /USS San Francisco/ Хойд Солонгосын зүгээс ирэх халдлагад бэлтгэх зорилготой гэжээ. Өмнөд Солонгосын албаныхан хойд хөршөө цөмийн туршилт хийх бэлтгэлээ бүрэн хангаад байгаа хэмээн сэжиглэж байгаа тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайдын төлөөлөгч Ким Мин Сүк мэдэгджээ.

Б.АНХТУЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж