
Харин Хойд Солонгосын зүгээс хоёр гол сөргөлдөгч орнууд нь тэнгисийн цэргийн сургуулилт эхлүүлсэн нь дайнд өдөөн хатгасан үйлдэл хэмээн буруутгажээ. Түүнчлэн олон улсын шинжээчдийн зүгээс ч Америк болон Өмнөд Солонгосын энэхүү үйлдлийг шүүмжилж, сүүлийн үед хурцдаад буй зөрчлийг улам нэмэгдүүлнэ хэмээн санаа зовниж байгаа аж. Харин хоёр орны хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилтын Өмнөд Солонгосын багийн дарга Жун Сын-Жо мэдэгдэхдээ энэхүү үйлдлээрээ Америк Сан-Франциско хотод байрлах тус улсын тэнгисийн цэргийн арми /USS San Francisco/ Хойд Солонгосын зүгээс ирэх халдлагад бэлтгэх зорилготой гэжээ. Өмнөд Солонгосын албаныхан хойд хөршөө цөмийн туршилт хийх бэлтгэлээ бүрэн хангаад байгаа хэмээн сэжиглэж байгаа тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайдын төлөөлөгч Ким Мин Сүк мэдэгджээ.
Б.АНХТУЯА