Нүүрсний уурхайн хувьцааны арилжаа буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Нүүрсний уурхайн хувьцааны арилжаа буурчээ

Монголын хөрөнгийн биржээс өнгөрсөн нэгдүгээр сард явуулсан арилжааны мэдээллээ гаргажээ. Нэгдүгээр сарын 2-ноос нэгдүгээр сарын 28-ны хооронд Монголын хөрөнгийн бирж нийт 20 удаагийн арилжаа явуулж, 79 компанийн 4,1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8,4 сая ширхэг хувьцаа арилжсан байна. Өнгөрсөн сард хувьцаа нь хамгийн идэвхтэй арилжигдсан компани нь “Монинжбар” ХК /1.556,1 сая.төг/, “Дархан нэхий” ХК /1.305,9 сая.төг/ “Ремикон” ХК /366,56 сая.төг/ зэрэг компаниуд байжээ. Харин хувьцаа нь хамгийн их өсөлттэй нь Цагдуултай, Нако түлш, Бөхөг компанийн хувьцаа байсан бол хувьцааных нь ханш буурсан компанид  Шивээ овоо, Адуунчулууг нэрлэсэн байна.

Д.ЦЭЦЭН

 
 
        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж