Нийслэлийн тэргүүний сургуулиуд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Нийслэлийн тэргүүний сургуулиуд тодорлоо

Нийслэлийн боловсролын газраас оны шилдэг сургууль, цэцэрлэг, багш нарыг шалгаруулж, шагналыг өнөөдөр НЗДТГын байранд гардууллаа. Өнгөрсөн 2012 оны шилдэг сургуулиар Хан-Уул дүүргийн 18, Чингэлтэй дүүргийн тавдугаар сургууль, төрийн бус өмчит “Оюунлаг” сургуулиуд тодорчээ. Оны тэргүүний сургуулиас гадна оны тэргүүний боловсролын төвийг нэрлэсэн нь БЗД-ийн “Гэгээрэл хөгжлийн төв” юм байна.  Харин оны тэргүүний цэцэрлэгээр СХД-ийн 110 дугаар цэцэрлэг шалгарчээ.
Шилдгийг шалгаруулахдаа тухайн сургуулийн сурагчдын сурлага урлаг, спортын амжилт, багш нарын ур чадвар, боловсролын шинэчлэлд хөл нийлүүлж чадаж байгаа эсэх гээд 24 үзүүлэлтийг харгалзсан аж.

Мөн 47 дахь жилийн багш нарын өдөр нийслэлийн шилдгээр 10 багшийг нэрлэжээ. Оны тэргүүний багшаар БЗД-ийн 92 дугаар сургуулийн химийн багш Ч.Энхжаргал, СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн Түүх-газарзүйн багш Ц.Оюунцэцэг, технологийн багш П.Хайдавринчин, физикийн багш Ч.Элбэгзаяа, Баянгол дүүргийн 73-р сургуулийн математикийн багш С.Энхчимэг, 47 дугаар сургуулийн орос хэлний багш Р.Бямбадулам, Хан-Уул дүүргийн 41 дүгээр цэцэрлэгийн багш Э.Батнавч, Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн бага ангийн багш А.Дайриймаа, 72-р сургуулийн хөгжмийн багш Ц.Дүүрэнхундага, Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн монгол хэл уран зохиолын багш Д.Шүрэнтогтох нар шалгарсан тухай Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж