Жон Керри Израильд айлчилна

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Жон Керри Израильд айлчилна

АНУ-ын 68 дахь Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри тус улсын топ дипломатчийн хувиар гадаад улс дахь анхны айлчлалаа Израилиас эхлүүлэхээр болжээ. Жон Керри өнгөрөгч баасан гаригт өмнөх Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоноос үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авсан юм. Тэрбээр энэ сарын дундуур хоёр долоо хоногийн хугацаатай Ойрхи Дорнодын орнуудаар айлчлах юм байна.

Жон Керри  уг айлчлалынхаа талаар “Израиль болон Палестиний асуудал хор хөнөөлт үр дагавар ихтэй учраас тус бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдлыг намжаах нь нэн тэргүүний шийдвэрлэх алхмуудын нэг болоод байна” хэмээжээ. Израилийн Ерөнхийлөгч Шимон Перес болон Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар мөн өнгөрөгч бямба гаригт Палестиний Засгийн газартай энхийн гэрээ хэлцэл хийхэд анхаарлаа хандуулж байгаа тухай мэдэгдсэн билээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж