Леброн Жеймс одоогоор 17.5 сая ам.долларын цалин авдаг нь NBA-гийн хамгийн өндөр цалинтай тоглогчдын 13-т бичигдэж буй мөнгөн дүн юм.
“Миний цалин намайг талбайд хэрхэн тоглодгийг илтгэх учиртай. Хэдийгээр зөвшилцөлд хүрсэн ч гэсэн талбайд би өөрийгөө шилдэг гэдгийг нотолсоор л байх болно. Хэрвээ би бейсболчин байсан бол цаашид миний цалин улам нэмэгдээд байж болох л байлаа. Би хэзээ ч лигийн хамгийн өндөр цалинтай тоглогч байгаагүй нь нэг их яригддаггүй асуудал.
Гэлээ ч би үүндээ эмзэглээд байдаггүй. Талбайд гарч, сагсанбөмбөг тоглох л миний гол хүсэл, тэмүүлэл. Тиймээс би багийнхаа төлөө бага цалин авч яваа. Миний энэ үйлдэл олно шилдэг сагсанбөмбөгчдөд үлгэр болж, сагсанбөмбөгт мөнгө биш ялалт чухал гэдгийг ойлгуулна гэж найдаж байна. Үүнийг би маш сайн ойлгодог хүн. Өөрийн багаа дэмжиж, дэвжээхийн төлөө өөрөө бага цалин авахад яахав дээ” гэж Леброн өгүүлжээ. Түүний энэхүү бодлыг багийнх нь анд Крис Бош, Дуэйн Уэйд нар ч дэмжиж буйг тэрээр нэмж хэлсэн байна.