
Манай нүүрсийг маш хямд үнээр авч байгаа “Чалко” компанийн гэрээг цуцлах тухай яриа сүүлийн үед хүчээ авч байна. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн өмнө иргэдэд амласан бэлэн мөнгөө хагас дутуу боловч өгөхийн тулд тухайн үеийн эрх баригчид Тавантолгойн Зүүн цанхийн нүүрсээ барьцаанд тавьж 350 сая ам.доллар зээлсэн юм. 2011 оны долдугаар сард гэрээг байгуулснаас хойш өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар нийт 2,7 сая тонн нүүрсийг “Чалко”-д нийлүүлжээ. Анх гэрээ байгуулахдаа “Чалко”-д нэг сая тонн нүүрсийг индекс хэрэглэхгүйгээр /ханш харгалзахгүй/ тонныг нь 70 ам.доллараар нийлүүлэх гэрээ хийсэн байна. Харин өнгөрсөн оны хоёрдугаар улирлаас эхлэн индексийн аргаар үнэ тооцох болж хоёрдугаар улиралд 68,57, гуравдугаар улиралд 65,9, дөрөвдүгээр улиралд 56,7 ам.доллар болж буурчээ. Яг одоогоор нийлүүлэх тонн нүүрсний үнэ 53,6 ам доллар болж багассан байна. Үүнээс болж манай “Эрдэнэс-Тавантолгой” компани нэг сая тонн нүүрс нийлүүлэхдээ 40, түүнээс хойш өнөөг хүртэл 59 сая орчим ам.долларын алдагдал хүлээжээ. Хэрэв цаашид тонн нүүрсээ 53,6 ам.доллараар нийлүүлэх тохиолдолд гэрээний үлдэгдэл 186 сая.ам.доллараа төлж дуустал бид нэмж 60 сая ам.долларын алдагдал хүлээхээр байгаа гэнэ. Хэрэв урьчилгаа төлбөрийн үлдэгдэл болох 186 сая ам.долларыг нүүрсээр бус бэлэн мөнгөөр барагдуулж “Чалко” компанид нийлүүлэх ёстой 3,5 сая тонн нүүрсийг “Чалко”-гийн гэрээний бус үнээр өөр худалдан авагчид экспортловол 60, дээрх хэмжээний нүүрсийг угааж боловсруулан нийлүүлбэл 164 сая ам.долларын ахиу орлого олох боломжтой ажээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гэрээний товчилсон хувилбарыг “Уул уурхайн мэдээ” бүрэн эхээр нь хүргэж байна.
“Эрдэнэс Тавантолгой” болон “Чалко Трэйдинг Хонконг” компанийн хооронд байгуулсан Нүүрс борлуулах, худалдан авах гэрээний тухай
ГЭРЭЭНИЙ ТУХАЙ
“Эрдэнэс Таван толгой” ХК Хятадын “Чалко Трейдинг Хонконг” компани, “Жинан Стийл” компаниудаас 250.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авч, нүүрс нийлүүлэх асуудлыг 2011 оны долдугаар сарын 19-нд ТУЗ-дөө танилцуулж нааштайгаар шийдвэрлүүлэн (ТУЗ-ын 16 дугаарт тогтоолыг хавсаргав), гэрээ байгуулах эрхийг Гүйцэтгэх захирал Б.Энэбишд олгосон.
Дэлгэрэнгүйг www.polit.mn сайтаас уншина уу