Тоттенхэм клубын тоглогч Жермейн Дефо Вест Бромвич клубтэй хийсэн тоглолтын үеэр шагайны гэмтэл авсан билээ. Түүний бэртлийг эмч нар хүндэвтэр гэмтэлд тооцож байгаа бөгөөд Бразилтай тоглох нөхөрсөг тоглолтод гараанд багтахааргүй болжээ. “Гэмтэл бэртэл аливаа нэг багийн хувьд хамгийн том дайсан нь байдаг. Аз болоход бидэнд тийм айхтар гэмтэл тохиолдсонгүй. Хэдийгээр нөхөрсөг тоглолт ч гэсэн бид байгаа бүхнээ дайчлан тоглох болно” гэж Английн шигшээ багийн дасгалжуулагч Рой Хожсон ярьжээ. Английн шигшээ багт Майкл Каррик, Даниел Стариж нар мөн ирэх нөхөрсөг тоглолтод гэмтлийн улмаас оролцохооргүй болсон байна. Английн шигшээ баг Монголын цагаар хоёрдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Бразилийн шигшээ багтай тоглох юм.
Б.СҮХ