Исландын шүүх Блаер нэрийг хэрэглэхийг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Исландын шүүх Блаер нэрийг хэрэглэхийг зөвшөөрөв

Исланд улсын шүүх тэндхийн 15 настай охинд төрөхөд нь ээжийнх нь өгсөн Блаер гэдэг нэрийг ашиглахыг зөвшөөрчээ. Өмнө нь тус улсын засаг захиргаа түүний нэрийг оноосон нэрний албан ёсны жагсаалтад байхгүй гээд хэрэглэхийг хориглож байсан билээ. Тиймд охин ээжийнхээ хамтаар шүүхэд хандан нэрээ ашиглахыг зөвшөөрөхийг хүсчээ.

Түүнд өөрийнх нь нэр ихэд таалагддаг бөгөөд ямар нэг тааламжгүй байдал үүсгэх ёсгүй гэж тэр үзсэн юм. Бүх амьдралынхаа туршид Блаер охин албан ёсны бичиг баримт дээр Охин гэдэг нэрээр бичигддэг байжээ. Шүүх бүсгүйн талд шийдвэрээ гаргав. Исландын оноосон нэрний жагсаалтад эрэгтэй хүний 1712, эмэгтэй 1853 нэр багтдаг аж.

Эх сурвалж: www.wikimon.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж