Замын-Үүдэд банк дээрэмджээ

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Замын-Үүдэд банк дээрэмджээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд банкны салбараас их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарч одоогоор банк гүйлгээ хийхгүй байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Энэ талаар Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн албаны эх сурвалжаас тодрууллаа.

-Банк дээрэмдсэн хэрэг гарсан гэж үнэн үү?

-Манай суманд үйл ажиллагаа явуулдаг Хадгаламж банкны салбарыг өчигдөр 19.00 цагийн үед хэсэг дээрэмчид дээрэмдсэн нь үнэн.

-Сэжигтнүүдийг баривчилсан уу? Хэдий хэмжээний мөнгө, хэрхэн дээрэмдсэн бэ?

-Дээрэм хийсэн хүмүүсийг баривчлаагүй байгаа, сэжигтнүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Хохирлын хэмжээ болон гэмт хэргийн хэрхэн үйлдэгдсэн тухай мэдээлэл өгөхгүй гэв.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж