Төрийн ордонд “Хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, оролцоо” сэдэвт чуулга уулзалт болж байна. Бүтэн өдөр үргэлжлэх уг арга хэмжээнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Аржентина Матавел нар оролцон үг хэлсэн юм. Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Д.Арвин, С.Оюун, Д.Оюунхорол нараас гадна өмнөх удаа дараагийн УИХ-д сонгогдон төр түшиж байсан экс гишүүн Н.Болормаа, Д.Туяа, Д.Алтай, Б.Долгор, Р.Гэрэлсүрэн, Б.Мөнхтуяа, Р.Нарангэрэл, Ү.Наранцэцэг, Ч.Отгонбаяр, Т.Ганди нар ирсэн байв. Харин Б.Бямбажав, Д.Мөнхөө, Х.Хулан, Б.Дэлгэрмаа, О.Энхтуяа нарыг гадаадад яваа гэж “ангийн” нөхөд нь хэлсэн юм.
Мөн дэд сайд, олон нийтийн байгууллагын тэргүүн гээд нийгмийн идэвхтэй хүрээний олон эмэгтэй уулзалтад оролцож байна. Тэд Жендерийн тэгш байдлын хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг яаралтай батлах, эмэгтэйчүүдийн оролцоог парламнетад нэмэгдүүлэх талаар хэлэлцэж, энэ арга хэмжээнд оролцож байгаа УИХ-ын ганц эрэгтэй төлөөлөгч болох Д.Дэмбэрэл даргад асуулт тавин, эрэгтэй гишүүддээ нөлөөлөх талаар санал хэлж байлаа.

Д.ОЮУН