
Тэд эхэн үедээ өөрсдийн харилцааг гүн гүнзгий биш, цагийг зугаатай өнгөрөөж байгаа явдал хэмээн мэдэгдэж байсан бол саяхнаас тэдний харицаа гүнзгийрсэн болтой.
Rihanna өчигдөр “Liverpool"s Radio City 96.7”-гийн шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ ээж болохыг хүсэж буйгаа ярьжээ.
Гэхдээ тэрбээр “Би ээж болохыг хүсч байна. Хүүхэд гэдэг маш өхөөрдмөөр шүү дээ. Харамсалтай нь би хүүхэд төрүүлэхээс маш их айдаг. Төрөх үед ямар их өвддөг бол гэж бодохоос ч аймаар. Тийм болохоор би ээж болох хүслээ хүүхэд өргөж авч биелүүлэх бодолтой байгаа” хэмээн ярьсан байна.
Н.Наран