МАХН-ын бүлгийн хурал өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

МАХН-ын бүлгийн хурал өндөрлөлөө

УИХ дахь МАХН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Тагнуулын байгууллагын тухай хууль, Монгол Улсын 2010 оны төсөв, Утаагүй Улаанбаатар хөтөлбөр, Хүүхдийн мөнгийг эргэж олгох асуудлуудыг хэлэлцсэн байна. Бүлгийн хурлаас тагнуулын байгууллагын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Энэ ажилтай холбогдуулаад есөн гишүүнтэй ажлын хэсэг байгуулж Д.Одбаяар гишүүн ахалж ажиллахаар болсон байна. Үүнтэй холбоотойгоор харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх шаардлагатай болсон аж. Харин хүүхдийн мөнгийг эргэж 20 мянга болгож олгох талаар МАХН-ын бүлгийн дарга чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа боловч өрхийн амжиргаагаар нь ялгаж өгөх, эсэх дээр бүлгийн гишүүд хараахан нэгдсэн дүгнэлтэнд хүрээгүй байгаа гэнэ. Олон улсын валютын сангаас Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдалд судалгаа хийгээд хүүхдийн мөнгийг 20 мянган төгрөг болгож, хавтгайруулан тараах боломж хомс гэсэн дүгнэлт хийсэн аж. Харин “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн төсвийг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзжээ.

Б.Сүх  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж