Долоон цагийн тоглолтод Чехийн хос илүүрхэв

Хуучирсан мэдээ: 2013.02.03-нд нийтлэгдсэн

Долоон цагийн тоглолтод Чехийн хос илүүрхэв

Чех, Швейцаричууд "Дэвисийн цом"-ын түүхэнд хамгийн удаан тоглолтыг хийлээ

Долоон цаг үргэлжилсэн тоглолтын ялалтын эзэн Чехийн Лукаш Росол (зүүнээс) Томаш Бердых нар Дэвисийн цомын хагас шишээ тоглолт дээр, 2013 оны хоёрдугаар сарын 2.

Чехийн теннисчид Томаш Бердых, Лукаш Росол нар Швейцарийн теннисчид Марко Кьюдинелли,  Станисласа Вавринка нартай Дэвисийн цомын түүхэнд хамгийн урт хугацааны тоглолт хийж хожсоноор түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна.

Талбайн теннисний багийн Дэлхийн аваргыг тодруулдаг "Davis Cup" тэмцээний шигшээ наймд шалгарах эрхийн төлөө Чех, Швейцарийн багууд оноолт таарсан. Тус багийн тоглолтын хожлын харьцаа 2:2 болсон үед хосын тоглолтын хооронд ээлжит тулаан өрнөсөн байна. Дээрх хосын тоглолт долоон цаг, нэг минут үргэлжилсэн бөгөөд Чех хосын ялалтаар өндөрлөлөө. Тоглолт 91 геймээс бүрэлдсэн нь Дэвисийн цомын хос тоглолтын түүхэнд хамгийн урт хугацаагаар үргэлжилсэн амжилтыг тогтоож чадлаа. 6:4, 5:7, 6:4, 6:7 (3:7) 24:22 харьцаагаар өрсөлдөгч нараа буулган авсан Чехүүдийн хожлын харьцаа 2:1 болоод байна. "Дэвисийн цом"-ын шигшээ наймд шалгарын тулд эхэлж 3 хожил авсан баг шалгарах учиртай. Тус хоёр багийн дараагийн тоглолт Швейцарийн талаас Вавринка, Чехээс Томаш Бердых нарын хооронд өрнөнө.

"Дэвисийн цом"-ын шигшээд наймд Серб, Франц, Аргентиний багууд шалгараад байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж