Хүн эмнэлэгт шинэ машин бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.03-нд нийтлэгдсэн

Хүн эмнэлэгт шинэ машин бэлэглэжээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум нь алслагдсан сумдын нэг билээ. Улаанбаатар хотоос 820 гаруй километр зайтай байдаг тус сум 7000 гаруй иргэнтэй томоохон сумын нэг.

Тус сумын хүн эмнэлэгт хоёр машин байдгаас Эрүүл мэндийн яамны зүгээс шинэхэн орчин үеийн тоноглогдсон “УАЗ-469” машиныг гардуулан өгсөн байна. Энэхүү үйл ажиллагаа энэ сарын эхээр болсон бөгөөд тус сумын их эмч Г.Энхтуяа Эрүүл мэндийн сайдаас гардан авчээ. Эрдэнэцагаан сумын хүн ардын эрүүл мэндийн төлөө их эмч 3, бага эмч 5 ажиллаж байна.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж