Пэйсэрсийн дасгалжуулагч Франк Вогэлийн хэлснээр Дэнни Гранжэр 2 дугаар сарын дундуур Бүх Оддын Тоглолт эхлэхээс өмнө талбайдаа эргэн гарах боломжтой гэнэ.
Тэрбээр энэ улирлыг зүүн өвдөг буюу өвдөгний тойгондоо авсан гэмтлээсээ болоод талбайд гараагүй байгаа билээ. Түүний бэртэл санасныг бодоход хурдан илааширч байгаа ба бүтэн контакттай бэлтгэлийг 20 минутын турш өнгөрсөн Пүрэв гаригт хийжээ.
Вогэл түүний эргэн ирэх хугацааг тодорхой хэлээгүй ч бүх оддын тоглолтоос өмнө түүнийг талбай дээр гаргах бодолтой байгаа аж. Тэрбээр Гранжэрийн биеийн байдал сайн байгаа ч талбай дээр гарч тоглох хэмжээнд арай бэлэн болоогүй байгааг мөн хэлсэн юм.
Эх сурвалж: http://www.sportbox.mn/