"Динамит Наполеон" нэртэй бие даасан инээдмийн киног бүтээгч Жаред Хесс өөрийн шинэ киноныхоо гол дүрд Жим Керрийг тоглуулахаар болжээ. «Лумис Фарго» киног бодит хэргээс үндэслэн бүтээж байна. Ажилдаа сэтгэл дундуур нэгэн банкны ажилтны дүрд Керри тоглох юм. Тэр ажилтан банкнаасаа 20 сая доллар хулгайлаад ул мөр их үлдээсэн учир Холбооны мөрдөх товчооныхонд баригдсан байжээ.
Киноны продюсерын тоонд Лорн Майклз («Миний эхийн хараал»), Дэнни МакБрайд («Азгүй цэргүүд», «Хан борогцой экспресс»), Жоди Хилл («Ёроолд» сериал) нар нэрлэгдэж байна. Киног "Relativity Media" компани санхүүжүүлнэ. Зохиолыг Эмили Спайви, Крис Боуман, Хаббел Палмер нар хариуцаж байгаа бөгөөд зураг авалт нь ирэх дөрөвдүгээр сард Хойд Каролина мужид эхэлнэ.
Сануулахад, Жим Керригийн тоглосон сүүлийн хоёр инээдмийн кино энэ зун прокатад гарахаар төлөвлөгджээ.
Бэлтгэсэн .Ш.МЯГМАР