Блогчид &#34Элтон Жон&#34 нохойг аварчээ

Хуучирсан мэдээ: 2013.02.03-нд нийтлэгдсэн

Блогчид &#34Элтон Жон&#34 нохойг аварчээ

Гомосексчүүдэд тэвчээртэй хандах асуудал хүмүүсийг ч биш амьтдад хамаарах болж байгаа бололтой. Америкийн Теннеси мужид питбуль нохойн эзэн өөрийн амьтнаа уламжлалт биш сексийн гажигтай байсныг мэдээд мөнхийн нойроор унтуулах гэжээ. Эзэн нь нохойгоо нойрсуулахаар амьтны асрамжийн газар хүргүүлсэн байв. Түүнийг олон нийтийн сүлжээгээр харилцагчид гомо нохойны өрөвдэлтэй хувь тавилангийн талаар мэдээлэл тараасан байв.

«Энэ “хархүүг” унтуулна. Учир нь түүнийг эзэн нь гей гэж мэджээ. Тэр гей нохойтой байх хүсэлгүй. Амьтдад ийм зүйл ердийн гэдгийг мэдэхгүй эзнээс болон энэ гайхалтайг нохойг хөнөөлгүй байя” гэсэн утгатай тайлбарыг уг нохойн зураг дор тавин сүлжээнд байрлуулсан байв. Үүний дараа олон хүн амьтны асрамжийн газар хандан түүнийг авах хүслээ илэрхийлжээ. Ингээд түүнийг Стефани Фринс гэдэг эмэгтэй хөнөөхөөс нь хэдэн цагийн өмнө аваад шинэ нэр өгсөн гэнэ. Нохойг хөгжимчин гей Элтон Жоны нэрээр нэрлэжээ. 

Амьтны хүрээлэнгийнхэн Элтон болсон нохойг элдэв гаж донтой гэж үзэхгүй байгаа ба эзэн нь яагаад тийм зэрлэгээр амьтанд хандсаныг ойлгоогүй гэнэ. Мэргэжилтнүүдийн яриагаар эр ноход ийм маягаар өөрсдийн “хэн нь энд гол вэ?” гэдгийг л харуулах гэдэг ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж