Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Brad Pitt улс төрд орно

Холливуудын алдарт жүжигчин Brad Pitt улс төрд хүч үзэхээр болсон байна. Тэрбээр “Би улс төрд орох сонирхолтой байгаа. Кино урлагт би нилээд хэдэн жил зарцуулж, олон ч уран бүтээл дээр ажиллаа. Амжилт гаргаж, дээд шагналуудыг ч хүртлээ. Гэхдээ улс төрд орлоо гээд киногоо ор тас орхихгүй байх. Jolie бид хоёр хүмүүнлэгийн ажилд оролцон, дэлхийн хүнд цэгүүдэд очиж ажиллаж байхад улс төрийн хүрээнд шийдэгдэх асуудлууд хамгийн гол нь байдаг. Тэр үеэс л анх улс төрд орох бодол орж ирсэн. Буурай хөгжилтэй орнууд, том гүрнүүдийн улс төрийн ашиг сонирхлын золиос болж буйг бид нүдээрээ харж байна шүү дээ. Үүний эсрэг өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч байна” хэмээн ярьсан байна.
Тэрбээр 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж