Пушкины музей ван Бален зургийг худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2013.02.03-нд нийтлэгдсэн

Пушкины музей ван Бален зургийг худалдан авчээ

Оросын Пушкины нэрэмжит дүрслэх урлагийн улсын музей Хендрик ван Бален (1575-1632) ба бага Ян Брейгелийн (1601-1678) “Христийг загалмайлсан нь” зургийг Соёлын яамнаас нь гаргасан мөнгөөр хувь хүнээс худалдан авсан байна.

Музейн  сүлжээний аккаунтад өгүүлэхдээ “Христийг загалмайлсан нь” зургийг фламандын уран зураачид 1620-иод оны  хоёрдугаар хагаст бүтээсэн ба түүнийг музейд хувь хүн бэлэглэсэн гэжээ.

Хоёр зураачийнхамтын энэ бүтээл нь хамгийн том хэмжээтэй (141 х 202 сантиметр),  тэндээс хоёр мастерийн уран сайхны стилийг зэрэг харж болох гэнэ. Ян Брейгель нь уг зургийн натюрмортын деталийг бичсэн гэдэг нь тодорхой байдаг.

Музейн шинэ зураг нь энэ зууны хувьд хамгийн чухал ололт нь болж байгаа бөгөөд уг музейд өнөөг хүртэл Хендрих ван Балений ганц ч зураг байсангүй. Тэр зураач бусад матеруудтай байнга хамтран ажилладаг хүн байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж