Эрэгтэйчүүдийг “Хасу мегаватт”-ын тамирчин, ОУХМ Л.Алтантулга тэргүүлж, “ӨЕГ” компаний тамирчин, спортын мастер Э.Лхагвасүрэн, “Петровис”-ын тамирчин, спортын мастер Б.Баярмагнай нар удаалсан байна.
Эмэгтэйчүүдийг “Бридж”-ийн тамирчин, ОУХМ Б.Батхишиг тэргүүлж, “АПУ” группийн тамирчин, спортын I зэрэгтэй Г.Индра, спортын мастер “Хас мегаватт”-ын тамирчин, спортын мастер Б.Эрдэнэсувд нар удаалжээ. Тэмцээнд түрүүлсэн тамирчид 1,5 сая, удаах байруудад 1 сая, 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал олгожээ.
МШТХ-ны энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх гуравдугаар сард болох бөгөөд тус тэмцээнээс улсын шигшээ багийг бүрдүүлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгох юм. Энэ жил ганцаарчилсан төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх тавдугаар сард Францын нийслэл Парис хотноо болно.
Сануулахад, Өнгөрсөн жил Германд болсон багийн 51 дэх удаагийн ДАШТ-нд эрэгтэйчүүд Е ангилалдаа нэг ч хожигдолгүй (Киргизстан, Тринидад ба Тобаго, Либери, Куракао, Фароэн арал, Исланд, Ямайк, Шриланк) хэсгээ тэргүүлж 120 орноос 96-р байрт орсон. Эрэгтэй багийн хувьд ирэх жил Япон улсад болох багийн ДАШТ-нд чансаа ахин оролцох билээ. Харин эмэгтэйчүүд өнгөрсөн жил С хэсэгт нэг хожилтой тэмцэээнээ өндөрлөж 96 орноос 70-р байр эзэлж байв.