Сирийн үйл хэрэгт оролцохыг дэлхийн хамтын нийгэмлэгт хандан АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жозеф Байден Мюнхенд болсон Аюулгүй байдлын асуудлаарх бага хурал дээр энэ тухай уриалжээ. Мөн тэр ОХУ-тай АНУ харилцаагаа сайжруулахын төлөө байгааг хэлэв. “Бид шаардлагатай хийх зүйлийнхээ талаар тохиролцох чадвартай. Бид Сирийн ард түмнийг зовлонд ороод байгаатай санал нийлэх ёсгүй. Ямар нэгэн арга хэмжээ авах хариуцлагыг дэлхийн хамтын нийгэмлэг хүлээнэ” гэж Байден ням гаригт Мюнхений олон улсын бага хурал дээр мэдэгдлээ. Сирийн ерөнхийлөгч Башар Ассадыг тэрээр “харгис дарангуйлагч гэж нэрлээд засагт үлдэхийг хүсч байгаа ч тэр Сирийг удирдах чадваргүй болсон, мөн нэн даруй огцрох ёстой гэж хэлэв.
Байден хурлын завсарлагаар Сирийн сөрөг хүчний лидер Моас аль-Хатибтай уулзана гэдгээ хэлсэн байна. Ассадыг зайлуулагдсаны дараа Сирийн ард түмэнд Америкчууд туслана гэж тэр амлажээ. Үүний зэрэгцээ. Вашингтон Европоос холдож магадгүй гэсэн аюул байхыг тэр онцлов.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР