Евро бүсэд эдийн засгийн өсөлт сайжирч байна

Хуучирсан мэдээ: 2013.02.03-нд нийтлэгдсэн

Евро бүсэд эдийн засгийн өсөлт сайжирч байна

Евро бүсэд худалдааны менежерүүдийн санаа бодлын индекс сайжирч байгаа нь бүртгэгдэв. Энэ үзүүлэлт нь эдийн засгийн өсөлтийн дохио болох 50 пунктийн төвшинд ойртохыг харуулж байна.

Евро бүсийн аж үйлдвэрлэл өрсөлдөх чадварын өсөлтөд найдаж байна. Худалдааны менежерүүдийн өгүүлснээр индекс (PMI) нэгдүгээр сард 1,8 пунктаар өсөөд 47,9 пунктад хүрсэн гэж өнгөрсөн баасан гаригт нийтлэгдсэн Markit хүрээлэнгийн тайланд өгүүлжээ. Энэ нь сүүлийн 12 сарын хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Эдийн засгийн өсөлтийг заах 50 хувийн төвшинд тэр нь хамгийн ойр очжээ.
 
"Олон нийтийн асуудлаар авсан энэ мэдээ нь үр дүнгээ өгч буйг оны эхний улиралд харагдана гэсэн найдлага төрүүлж байна” гэж хүрээлэнгийн ерөнхий эдийн засагч Крис Уильямсон мэдэгдлээ. Гэхдээ өрийн асуудалтай холбоо бүхий шинэ хямрал үүсэхгүй бол тийм зүйлд найдаж болохыг тэр онцолжээ. Онцын өөрчлөлт орохгүй бол оны дундуур евро бүсийн эдийн засгийн өсөлт эхлэнэ гэж тэр хэлсэн байв.

Markit хүрээлэнгийн мэргэжилтнүүд таатай үйл ажиллагаа нь Германы үйлдвэрлэлтэй нэн түрүүнд холбоотой гэлээ. Германы экспортын өргөжилт хамгийн түрүүнд Испани, Италийн зах зээлд нөлөөлжээ. Тухайлбал Испанийн худалдааны менежерүүдийн индекс өнгөрсөн бүтэн хагас жилийн өмнөх хэмжээнд очиж байна.  Гэтэл энэ үзүүлэлт Францад 42,9 пункт хүртэл унасан нь Грекийн дараах үр дүн болов. Тайланд ажилгүйдлын зах зээл дэх байдлыг түгшүүртэй хэвээр гэж үзжээ.

Бэлтгэсэн. Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж