Цахилгааны үнэ нэг квт 79 төгрөг болно | News.MN

Цахилгааны үнэ нэг квт 79 төгрөг болно

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Цахилгааны үнэ нэг квт 79 төгрөг болно

Эрчим хүчний зохицуулах газраас энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс цахилгааны үнийг 17.35 хувь,  дулааны үнийг 14.5 хувиар нэмэгдүүлсэн билээ. Харин айл өрхүүдийн цахилгааны үнийг ирэх зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тэгэхээр хэдхэн хоногийн дараагаас гэр хороолол болон орон сууцны айл өрхүүдийн нэг квт цахилгааны төлбөр 11 төгрөгөөр нэмэгдэх юм байна. Одоо айл өрхүүд нэг квт цахилгаанаа  68 төгрөгөөр хэрэглэж байгаа бол зургадугаар сарын 1-ний өдрөөс 79 төгрөг төлж эхэлнэ.

Нэгдүгээр сард цахилгааны үнийг нэмсэн байдал

-Улаанбаатар хот, аймгийн төвийн нийтийн эзэмшлийн зориулалттай зам талбайн болон нийтийн эзэмшлийн зориулалттай орон сууцны орцны гэрэлтүүлэг 06.00-19.00 цагийн хоорондох нь 11 төгрөгөөр нэмэгдэж 79.8 төгрөг болсон юм. Харин шөнийн хэрэглээ буюу 19.00-6.00 цагийн хооронд зургаан төгрөгөөр нэмэгдэж 40 төгрөг болсон байна.
-Үйлдвэр, аж ахуйн газруудынх 11.80 төгрөгөөр нэмэгдсэн. Гэхдээ оройн буюу 19.00-22.00 цагийн тариф 28 төгрөгөөр, шөнийн хэрэглээ зургаан төгрөгөөр нэмсэн  юм.  Ингэхдээ Цахилгаан тээвэр компанийн хэрэглээг 49.2 төгрөг хэвээр үлдээсэн байна.

Дулааны үнэ иэил түвшинд нэмэгджээ 

-Айл өрх, орон сууцны дулаан нэг ам.метр нь 265 төгрөг байсан бол 304 төгрөг
-Хэрэглээний халуун усны үнэ халаалтын улиралд хүн тутамд 1000 төгрөг байснаа 1145,  халаалтын бус улиралд 1500 байснаа 1718 болж нэмэгдсэн ба үйлдвэр аж ахуйн газруудынх мөн адил нэмэгдсэн байна.
Дашрамд дуулгахад, Эрчим хүчний зохицуулах газраас хийсэн судалгаагаар цахилгааны төлбөрөө хийх чадамжгүй өрх буюу 150 квт-аас доош цахилгаан хэрэглэсэн айлын төлбөрийг нэмэхгүй байхаар тооцоод байгаа аж. 

П.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

цахиуртөмөр 2010-05-24 180.235.166.176

төр засаг гж бн уу таманээ юу болж бна яаж амьдрах вээ

Avatar

Ìÿãìàðñ¿ðýíä 2010-05-24 202.179.20.203

Öàõèëãààíû ¿íý íýìýãäýæ áàéíà Öàõèëãààí ñòàíöûí èíæåíåðèéí öàëèí õýçýý 1500 àì äîëëàð áîëîõ âý Ìîíãîëûí òºð áàéãàà þì áîë ýð÷èì õ¿÷íèéõýý öàëèíã ìýäýæ íýì

Avatar

Зочин 2010-05-24 202.180.218.13

ШВEИЦАРь улсад vйлдвэрлэсэн спиртэн Д буюу спиртэн суурьтай витамин Д3 зарна урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ урьдчилан сэргийлэх зорилгоор хvvхдэд 2-5 долоо хоногтойгоос нь эхлэн 1нас хvртэл н уулгаснаар рахит євчнєєр хэзээ ч євчлєхгvй єдєрт 4 дуслаар уух шингэнд нь юмуу хоолонд нь дусааж өгнө дангаар нь өгч болохгүй Д витамины дутагдалд орж рахит болсон бол 5 дуслаар єгнє витамин дараах тохиолдолд хэрэглэнэ – бага насны хvvхдийн ясны зєєлрєлт сийрэгжилтЖнь хєл майг болох хөлрөх шүд нь ургахгүй байх үс унах гм-ээс урьдчилан сэргийлэхэд – рахитын бvх хэлбэрийн євчнийг эмчлэхэд 1шилийг 3-4 cap ууна 20000тєгрєг yтac99975275 рахит өвчний тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авч болно wwwasuultnet

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж