Нэгдүгээр сард цахилгааны үнийг нэмсэн байдал
-Улаанбаатар хот, аймгийн төвийн нийтийн эзэмшлийн зориулалттай зам талбайн болон нийтийн эзэмшлийн зориулалттай орон сууцны орцны гэрэлтүүлэг 06.00-19.00 цагийн хоорондох нь 11 төгрөгөөр нэмэгдэж 79.8 төгрөг болсон юм. Харин шөнийн хэрэглээ буюу 19.00-6.00 цагийн хооронд зургаан төгрөгөөр нэмэгдэж 40 төгрөг болсон байна.
-Үйлдвэр, аж ахуйн газруудынх 11.80 төгрөгөөр нэмэгдсэн. Гэхдээ оройн буюу 19.00-22.00 цагийн тариф 28 төгрөгөөр, шөнийн хэрэглээ зургаан төгрөгөөр нэмсэн юм. Ингэхдээ Цахилгаан тээвэр компанийн хэрэглээг 49.2 төгрөг хэвээр үлдээсэн байна.
Дулааны үнэ иэил түвшинд нэмэгджээ
-Айл өрх, орон сууцны дулаан нэг ам.метр нь 265 төгрөг байсан бол 304 төгрөг
-Хэрэглээний халуун усны үнэ халаалтын улиралд хүн тутамд 1000 төгрөг байснаа 1145, халаалтын бус улиралд 1500 байснаа 1718 болж нэмэгдсэн ба үйлдвэр аж ахуйн газруудынх мөн адил нэмэгдсэн байна.
Дашрамд дуулгахад, Эрчим хүчний зохицуулах газраас хийсэн судалгаагаар цахилгааны төлбөрөө хийх чадамжгүй өрх буюу 150 квт-аас доош цахилгаан хэрэглэсэн айлын төлбөрийг нэмэхгүй байхаар тооцоод байгаа аж.
П.Наран